• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-09-06 06:25:44

2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 505,371,111 төгрөгийн үнийн дүн бүхий 1,343,082 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +13.17%) болон "Ремикон" ХК (RMC +5.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -13.30%) болон "Монинжбар" ХК (MIB - 8.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Бодь Даатгал" ХК-ийн 6,000,000 ширхэг үнэт цаасыг 750,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  75,707 ширхэг нэгж эрхийг нийт 28,842,862  төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 4 ширхэг үнэт цаасыг 400 ам.доллараар  арилжаалсан байна.

ТOP-20 индекс 2.24 хувиар өсч, 46600.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,876,628,458,766.31 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ