• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49295.42

( 391.75 0.8% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49295.42 391.75
MSE A Индекс 18645.03 67.93
MSE B Индекс 14631.85 -105.7

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-09 16:21:00

Энэ өдөр нийт 17,102,515,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН НҮҮРСНИЙ “SXCOAL” ПЛАТФОРМЫН ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-09-09 12:02:19

Тус уулзалтаар биржийн үйл ажиллагааг танилцуулан, харилцагч талууд уул уурхайн арилжаанд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн бөгөөд төгсгөлд нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2025-09-09 09:36:29

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 124 тоот шаардлагад үндэслэн тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс (2025.09.09) нээлээ.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2021-09-02 01:02:56

Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 20 дугаар зүйлийн 20.2-д заасныг үндэслэн гаргасан Гүйцэтгэх захирлын 2021 оны 8-р сарын 30-ны өдрийн А/71 тоот тушаалын дагуу бүртгэлтэй хувьцаат компанийн үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

МХБ-ийн бүртгэлтэй компаниудаас үйл ажиллагаа, ашиг орлого, арилжааны идэвх, компанийн засаглалаараа тэргүүлэгч компаниудыг хамруулсан I дүгээр ангилалд “Ард кредит ББСБ” ХК, “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Инвескор ББСБ” ХК-иуд шинээр дэвшин орсон бол бүртгэлийн II дугаар ангилалд "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн", "Тандэм инвест ББСБ" ХК зэрэг компаниуд шинээр орлоо. Харин бүртгэлийн II дугаар ангиллаас "Оллоо" ХК ангилал буурч III дугаар ангилалд орсон байна. 

Шинэчлэгдсэн бүртгэлийг энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ