2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 745,890,612.15 төгрөгийн үнийн дүн бүхий 1,473,960 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN+15.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +11.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -7.28%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -4.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 150,867 ширхэг нэгж эрхийг нийт 44,729,810 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 1,500,000 ширхэг үнэт цаас 150,000,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 2.9 хувиар өсөж, 41073.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,547,023,426,518.85 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ