2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 912,918,897.86 төгрөгийн үнийн дүн бүхий 2,513,329 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID+14.94%) болон "Булган ундрага" ХК (BUN +13.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" ХК (SSG -11.92%) болон "Улаансан" ХК (UNS -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 150,859 ширхэг нэгж эрхийг нийт 58,163,013 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 6.48 хувиар өсөж, 39915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ