• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49054.82

( 69.37 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49054.82 69.37
MSE A Индекс 18015.01 41
MSE B Индекс 14476.99 -48.79

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 18:10:00

Тус компани нь "Ажилтнуудын сэтгэл зүй болон эрүүл мэндийг дэмжин, тогтвортой, аюулгүй ажиллах нөхцлийг сайжруулж, эвсэг нэгдмэл хамт олон бүрдүүлэх арга хэмжээг сар тутамд явуулах, үндсэн цалин 30%-иар нэмэгдүүлнэ" гэжээ.

Мэдээ мэдээлэл

"ЭТТ БОНД"-ЫН ХОЁРДАХЬ ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ

2021-08-11 03:39:24

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг 3 транч буюу үе шаттайгаар гаргахаар Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд эхний транчийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжигдаж байгаа билээ. 

Хоёрдахь транчийн хүрээнд ам.доллар болон төгрөгийн хосолсон 200 сая хүртэлх ам.доллартай тэнцэх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг дараах нөхцөлөөр нийтэд санал болгон арилжаалах төлөвлөгөөг тус үнэт цаасны андеррайтер "Бидисек ҮЦК" ХК-иас ирүүлсэн байна.

Төрөл

Үнийн

дүн

Тоо

ширхэг

Нэрлэсэн

үнэ

Нэрлэсэн хүү

(купон)

Дуудах

өгөөжийн

түвшин

Өрийн хэрэгслийн

хугацаа

Өгөөжийн өөрчлөх хязгаар /Tick size/

Ам.долларын бонд

$100,000,000

1,000,000

$100

5.8 хувь

5.8 хувь

24 сар

0.05

Төгрөгийн бонд

₮285,000,000,000

2,850,000

₮100,000

10 хувь

10 хувь

36 сар

Андеррайтераас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2021 оны 08 сарын 19-ний өдрөөс 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 10-17 цаг хүртэл ажлын 5 өдрийн хугацаанд МХБ-ийн арилжааны  системд хөрөнгө оруулагчдын захиалгыг хүлээн авч, анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулна.

МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасны дагуу захиалгын бүртгэлийн аргаар үнэт цаасны үнийг тогтоон, хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захиалга нийлүүлэх үнэт цаасны тоо ширхгээс давсан нөхцөлд ирсэн захиалгуудыг цаг хугацааны дарааллаас үл хамаарч захиалсан үнэт цаасны тоонд хувь тэнцүүлэн хуваарилна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ