"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,724,585,771.21 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 65 компанийн 6,966,146 ширхэг хувьцаа 1,423,041,157.21 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 323,034 | 348,771,440 |
2 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 44,993 | 329,747,270 |
3 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 1,684,966 | 157,544,908 |
4 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 3,402,113 | 153,902,767 |
5 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 32,637 | 77,698,168 |
6 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 250,335 | 59,107,320 |
7 | GOV | ГОВЬ | 231,713 | 57,739,907 |
8 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 235,596 | 52,482,031 |
9 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 207,657 | 46,201,994 |
10 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 26,111 | 32,219,215 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MIBG | Мандал Капитал Маркетс ҮЦК | 28,472,194 | 2,439,395,211 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 1,655,240 | 721,553,580 |
3 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 1,639,224 | 314,644,498 |
4 | BDSC | БиДиСек ХК | 701,226 | 209,699,218 |
5 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 841,236 | 208,104,757 |
6 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 641,440 | 207,637,786 |
7 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 2,836,619 | 157,232,406 |
8 | RISM | Райнос инвестмент ҮЦК ХХК | 3,150,829 | 154,027,616 |
9 | NOVL | Новел инвестмент ХХК | 582,333 | 145,186,547 |
10 | GLMT | Голомт Капитал ХХК | 666,742 | 136,938,777 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 14,226,485 ширхэг компанийн багцыг нийт 1,149,642,252.85 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 8.03 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 80.81 | 14,226,485 | 1,149,642,252.85 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ долларын 30 ширхэг бондыг 3,000 ам.доллараар арилжаалсан байна. Мөн 12 ширхэг компанийн бондыг 1,200,000 төгрөгөөр арилжаалжээ.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 235,596 ширхэг нэгж эрх хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 52,482,031.15 төгрөгөөр арилжаалсан байна.
4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:
Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 299 ширхэг үнэт цаасыг нийт 89,673,090 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,332,233,301,057.32 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33,943.51 нэгж болж өмнөх долоо хоногоос 6.25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ