• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48695.16

( -375.72 -0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48695.16 -375.72
MSE A Индекс 17935.81 -112.23
MSE B Индекс 14486.97 88.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

08-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-12 16:58:10

Энэ өдөр нийт 115,406,880,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2021 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2021-07-28 02:24:58

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 184 хувьцаат компаниас нэр бүхий 82 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын жишгийг хангаж, МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй хувьцаат компаниудад СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-ний дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ