• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48695.16

( -375.72 -0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48695.16 -375.72
MSE A Индекс 17935.81 -112.23
MSE B Индекс 14486.97 88.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

08-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-12 16:58:10

Энэ өдөр нийт 115,406,880,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-07-23 06:47:49

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 191,257,483.50 төгрөгийн үнийн дүн бүхий 703,490 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" ХК (BAN+14.29%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +9.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -10.18%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -10.18%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 30,845 ширхэг нэгж эрхийг нийт 7,867,158 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.07 хувиар өсөж, 32420.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,910,506,760,752.74 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ