• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48640.24

( -54.92 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48640.24 -54.92
MSE A Индекс 17968.96 33.15
MSE B Индекс 14390.05 -96.92

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

2021-06-04 08:48:46

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд ажилд урьж байна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;
  • Харилцааны ур чадвартай; 

Программ зохиогчийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
  • Monitoring өгөгдлийн сангийн программ хангамж тохируулах ур чадвартай;
  • PHP, SQL, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT, laravel, React технологиуд дээр ажиллах ур чадвартай;
  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно;

Сүлжээ, дэд бүтцийн зохицуулагчийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Компьтерийн сүлжээ, Компьютерийн шинжлэх ухаантай холбоотой чиглэлээр бакалавр зэрэгтэй мөн тухайн салбарт ажилласан туршлагатай байх;
  • Мэдээллийн системийн талаар ойлголттой байх;
  • Сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн талаар өргөн мэдлэгтэй, доорхи системүүдэд ажиллах чадвартай байх: Файрволл, Халдлагаас Сэргийлэх систем(IPS), Роутер, L3/L2 свич, Нэгдсэн холбооны менежер (UCM), Утасгүй сүлжээний удирдагч төхөөрөмж, Сүлжээний загвар, Арктектур;
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн);
  • Сүлжээний ашиглалт, IT инженерийн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.(Oracle,Cisco training гэх мэт);
  • Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай байх.

 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/
  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 3 үеийн товч намтар

           

            Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

            Өргөдлийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ