"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,937,359,842.07 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 48 компанийн 3,612,483 ширхэг хувьцаа 1,428,903,397.31 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 49,530 | 523,864,570 |
2 | BUN | БУЛГАН УНДРАГА | 6,279 | 360,983,320 |
3 | INV | Инвескор ББСБ | 72,283 | 209,471,430 |
4 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 644,361 | 166,644,765 |
5 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 605,745 | 153,998,644 |
6 | GOV | ГОВЬ | 384,841 | 91,255,274 |
7 | APU | АПУ | 91,767 | 65,342,043 |
8 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 44,004 | 60,273,262 |
9 | ITLS | АЙТҮҮЛС | 577,153 | 55,206,593 |
10 | MFC | МОНОС ХҮНС | 554,672 | 37,696,443 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | GLMT | Голомт Капитал ХХК | 11,403,826 | 2,253,711,270 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 2,510,176 | 2,085,763,651 |
3 | INVC | Инвескор капитал ҮЦК | 145,609 | 396,551,792 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 691,990 | 323,534,002 |
5 | BDSC | БиДиСек ХК | 800,797 | 194,596,783 |
6 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 554,196 | 110,223,774 |
7 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 498,219 | 108,539,326 |
8 | STIN | Стандарт инвестмент ХХК | 519,129 | 70,619,600 |
9 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 353,742 | 67,756,487 |
10 | NSEC | Нэйшнл сэкюритис ХХК | 109,809 | 58,420,553 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 24-ний өдрөөс 2021 оны 05 сарын 28-ны өдрийн хооронд нийт 79,515 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 5,005,418 ширхэг компанийн багцыг нийт 1,353,949,800 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.05.28 | TUM | Түмэн шувуут | 210 | 5,000,000 | 1,050,000,000.00 |
2 | 2021.05.28 | BUN | Булган ундрага | 56,100 | 5,418 | 303,949,800.00 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5 ширхэг компанийн бондыг нийт 508,000 арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 605,745 ширхэг нэгж эрхийг нийт 153,998,644.76 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,682,454,033,730.32 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,883.22 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.34 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ