"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,816,043,308.71 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 53 компанийн 5,382,330 ширхэг хувьцаа 2,716,072,383.98 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MMX | МАХИМПЕКС | 492,017 | 1,377,637,100 |
2 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 48,985 | 521,773,830 |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 513,001 | 141,539,547 |
4 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 354,310 | 99,970,925 |
5 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 387,540 | 86,963,674 |
6 | BODI | Бодь Даатгал ХК | 660,215 | 85,430,155 |
7 | APU | АПУ | 106,336 | 75,931,963 |
8 | GOV | ГОВЬ | 243,550 | 58,052,831 |
9 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 35,400 | 50,283,422 |
10 | BUN | БУЛГАН УНДРАГА | 1,607 | 49,717,440 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 2,316,026 | 3,006,426,085 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 2,337,228 | 1,454,885,587 |
3 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,325,696 | 211,201,464 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 569,784 | 196,861,912 |
5 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 738,185 | 141,422,516 |
6 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 643,516 | 124,261,580 |
7 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 581,967 | 102,154,351 |
8 | STIN | Стандарт инвестмент ХХК | 309,552 | 65,310,264 |
9 | SGC | Эс Жи Капитал ХХК | 660,000 | 49,500,000 |
10 | NSEC | Нэйшнл сэкюритис ХХК | 115,495 | 42,447,541 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 сарын 21-ний өдрийн хооронд нийт 313,158 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн бондын арилжаа явагдаагүй болно.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 354,310 ширхэг нэгж эрхийг нийт 99,970,924.73 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,699,105,518,435.78 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,763.60 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.84 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ