"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,250,096,955.33 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 54 компанийн 4,584,534 ширхэг хувьцаа 1,140,146,391.25 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 28,464 | 319,981,480 |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 622,455 | 180,234,611 |
3 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 599,418 | 133,539,000 |
4 | APU | АПУ | 161,402 | 115,120,241 |
5 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 361,132 | 103,477,368 |
6 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 734,221 | 54,646,814 |
7 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 1,081,810 | 53,980,276 |
8 | GOV | ГОВЬ | 207,941 | 49,667,110 |
9 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 30,965 | 45,154,460 |
10 | MNP | МОНГОЛ ШУУДАН ХК | 20,392 | 26,286,092 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 2,674,725 | 1,104,054,595 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,431,567 | 287,914,293 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 571,445 | 256,187,776 |
4 | BDSC | БиДиСек ХК | 913,118 | 172,625,186 |
5 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 603,675 | 125,572,414 |
6 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 399,638 | 88,437,316 |
7 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 534,530 | 73,446,703 |
8 | STIN | Стандарт инвестмент ХХК | 221,645 | 66,798,772 |
9 | NSEC | Нэйшнл сэкюритис ХХК | 183,779 | 58,482,025 |
10 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 850,284 | 57,570,258 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 сарын 14-ний өдрийн хооронд нийт 966,509 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн 56 ширхэг бондыг /төгрөг/ нийт 5,661,000 төгрөгөөр, мөн 3 ширхэг компанийн 285 долларын бонд арилжаалагдсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 361,132 ширхэг нэгж эрхийг нийт 103,477,368.23 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,645,498,007,843.32 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,416.93 нэгж болж өмнөх долоо хоногоос 4.42 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ