• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ШАРЫН ГОЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-04-26 09:07:53

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 тоот тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл бүх нийтийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон бөгөөд тус хөл хорио сунгагдах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 13:00 цагт "Улаанбаатар зочид буудал"-ын хурлын танхимд хуралдах Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаа цахимаар буюу ZOOM application ашиглан хуралдаж, саналын хуудсыг биечлэн авахгүйгээр и-мэйл хаягаар хүлээн авч, санал хураах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна. 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр: 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

1. Компанийн 2020 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах

2. Компанийн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах

3. Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

4. Ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн шийдвэрийн талаарх мэдээлэл

2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 13:00 цагаас https://zoom.us/download линкээр ZOOM программыг татан авч, Meeting ID: 201 188 1864, Passcode: 1965 оруулж нэвтрэн "Шарын гол" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоно уу.

"Шарын гол" ХК-ийн Хувьцаа эзэмшигчид брокер, дилерийн компаниудаараа дамжуулах болон шууд 2021 оны 04-р сарын 27-ны өдрийн 13:00 цаг хүртэл enkhtaivan@sharyngol.mn и-мэйл хаягаар баталгаажуулсан саналын хуудсаа /сканердан PDF файл хэлбэрээр, эсхүл зурган боломжит бусад хэлбэрээр/ явуулж саналаа өгч болно. 

Холбоо барих дугаар: 88026677

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ