• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48640.24

( -54.92 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48640.24 -54.92
MSE A Индекс 17968.96 33.15
MSE B Индекс 14390.05 -96.92

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Мэдээ мэдээлэл

"ХАЙ БИ ОЙЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-04-24 04:25:54

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 тоот тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон бөгөөд тус хөл хорио сунгагдах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цагт хуралдах хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна. 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2021 оны 04 сарын 06 өдөр

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: 

a. Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-  ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах

b. Компанийн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах

c. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийн сонгох

d. Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах /Мэдээлэл тул санал хураахгүй/

"Хай Би Ойл" ХК-ийн хувьцаа эзэмшигчид брокер, дилерийн компаниудаараа дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилан nairaa1208@gmail.com илгээх боломжтой. Мөн хурал 2021 оны 04 сарын 26-ны өдрийн 10:00 цагт https://zoom.us/client/Latest/ZoomInstaller.exe энэ хаягаар ZOOM программыг татан авч Meeting ID 991 580 0570, Passcode 88035811 оруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоно уу. 

Саналын хуудсыг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээж авна. 

Холбоо барих: 88035811

И-мэйл хаяг: nairaa1208@gmail.com

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ