• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49802.89

( 243.05 0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49802.89 243.05
MSE A Индекс 18208.64 15.48
MSE B Индекс 14744.25 88.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-ЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"ЭТТ БОНД"-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

2021-03-30 13:54:20

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гаргаж буй “ЭТТ Бонд”-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдал, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "БиДиСЕК ҮЦК" ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-ийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,440 дэхь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын бондыг 3 ээлжээр гаргах бөгөөд эхний ээлжийн 600 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй төгрөгийн жилийн 10 хувь, ам долларын 6.8 хувийн хүүтэй бондын анхдагч зах зээлийн захиалгыг бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан авч эхэллээ. Тус бонд нь дотоодын хөрөнгийн зах зээлд гарч буй хамгийн өндөр үнийн дүнтэй үнэт цаас болж байгаа төдийгүй дэд бүтцийн төслийг санхүүжүүлж буй анхны бонд болж байна. 

”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК, туслах андеррайтераар  "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд авах юм. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ