• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48640.24

( -54.92 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48640.24 -54.92
MSE A Индекс 17968.96 0
MSE B Индекс 14390.05 0

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-04 16:13:00

2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн  890,478,200.07 төгрөгийн үнийн дүн бүхий 1,710,218 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT+15.00%) болон "Шивээ овоо" ХК (SHV +14.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" ХК (SHG -6.03%) болон "Айтүүлс" ХК (ITLS -4.38%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 92,328 ширхэг нэгж эрхийг нийт 14,786,781 төгрөгөөр арилжигдсан байна.  

ТOP-20 индекс 1.08 хувиар буурч, 32859.28 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,534,298,123,879.36 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ