• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48640.24

( -54.92 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48640.24 -54.92
MSE A Индекс 17968.96 0
MSE B Индекс 14390.05 0

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Мэдээ мэдээлэл

2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2021-03-02 09:41:25

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайланг 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх шаардлагатай байсан хэдий ч Татварын ерөнхий газраас ААН-ийн тайлан хүлээн авах хугацааг 2021 оны 2-р сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан билээ.. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 192 хувьцаат компаниас нэр бүхий 95 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 97 компани хуулийн хугацаандаа үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна.

Хуулинд заасан хугацаанд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд 2020 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ