• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51687.81

( 110.09 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51687.81 110.09
MSE A Индекс 19561.7 68.17
MSE B Индекс 14662.93 -105.59

Мэдээ мэдээлэл

ДОРНОД АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-18 16:10:00

Энэхүү өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-18 15:36:01

Энэ өдөр нийт 67,902,116,762 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-11-18 09:11:34

Бирж нь 1303 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

2021-02-22 11:40:44

Сүүлийн үед иргэд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ARD аппликейшний DAX платформ дээр арилжигдаж буй AARD тэмдэглэгээ бүхий токенийг Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн 2-р ангилалд бүртгэлтэй “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн үнэт цаастай адилтгах, андууран худалдан авах тохиолдлууд гарч, энэ тухай мэдээлэл, тодруулга хүссэн иргэд МХБ-д ихээр хандах болсонтой холбогдуулан МХБ нь дараах тайлбарыг гаргаж байна. 

МХБ-д 1996 онд анх бүртгэгдсэн “Жинст Увс” ХК нь 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаараа “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийг нэгтгэх тухай шийдвэр гаргаж, тус шийдвэрийн дагуу компанийн оноосон нэр “Ард санхүүгийн нэгдэл” ХК болж өөрчлөгдөн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн AARD симболтойгоор МХБ дээр арилжигдаж байгаа бөгөөд МХБ дээр тус компанийн нийт 28,614,263 ширхэг үнэт цаас бүртгэлтэй байна. 

МХБ нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдсэн үнэт цаасыг арилждаг бөгөөд арилжигдсан үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь хийж гүйцэтгэдэг. Одоогоор МХБ дээр арилжигдаж буй үнэт цаасыг токенжуулан блокчейн технологиор дамжуулан арилжих, өмчлөх эрхийг бүртгэх, хадгалахтай холбоотой зохицуулалт байхгүй, хууль эрх зүйн орчин бүрэлдээгүй байна. 

Иймд, МХБ дээр арилжигдаж буй AARD симбол бүхий үнэт цаас болон “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийн DAX платформ дээр арилжигдаж буй AARD токен нь хоорондоо ялгаатай болохыг анхаарч, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргана уу. 

Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгөтэй холбоотойгоор гаргасан анхааруулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ