• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 142.56
MSE B Индекс 15410.49 40.08

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-30 11:24:35

2024 оны 9 дүгээр сарын 23-наас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд өдөрт дунджаар 31,497,169,180.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-01-29 20:49:21

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,659,888,625.20 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 50 компанийн 5,033,863 ширхэг хувьцааг 2,603,950,012.46 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 685,750 2,074,086,125
2 APU АПУ 117,752 72,745,838
3 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 696,013 57,756,367
4 UID УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР 29,732 45,569,078
5 TUM ТҮМЭН ШУВУУТ 224,620 39,561,862

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 2,902,242 3,861,646,536
2 BDSC БиДиСек ХК 1,061,388 306,462,900
3 BUMB Бумбат-Алтай ХХК 425,111 251,864,024
4 TDB Ти Ди Би Капитал ХХК 900,155 147,254,515
5 GLMT Голомт Капитал ХХК 1,172,853 119,387,327

                                                            Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 205,204 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 1-р сарын 29-ний өдрийг хүртлэх хугацаанд нийт 33,006,266 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 330 ширхэг компанийн бондыг нийт 33,200,000 төгрөгөөр арилжаалсан байна.   

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 133,753 ширхэг нэгж эрхийг нийт 14,640,612.74 төгрөгөөр арилжаалсан байна. 

4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:

Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг нийт 8,098,000 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,004,364,822,754 төгрөг болсон бол  ТОП-20 индекс  21,530.23 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.01 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ