• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХООРОНДЫН ХӨРВҮҮЛЭЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ

2021-01-21 16:12:33

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2013 онд батлагдсанаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж, улмаар үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-ыг СЗХ болон МХБ-ийн хамтарсан ажлын хэсгээс боловсруулж, СЗХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 223 тоот тогтоолоор баталсан. 

Тус журамд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр оруулсан өөрчлөлтийн дагуу МХБ нь "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" /ERDN/-ийн нийт хувьцааг бүртгэж,  тус компанийн хувьцаа МХБ болон Торонтогийн хөрөнгийн бирж хооронд хөрвөн арилжаалагдах боломж бүрдсэн билээ. 

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн хувьцаа хөрвүүлэх анхны хүсэлтийг "БиДиСЕК ҮЦК" ХК-аас 2021 оны 1-р сарын 15-нд гаргаж, улмаар Монголын Хөрөнгийн Биржээс Торонтогийн Хөрөнгийн Бирж рүү хувьцааны хөрвүүлэг амжилттай хийгдсэн байна.

Хувьцааг хил дамнуулан хөрвүүлэх нь хөрөнгө оруулагчид аль өндөр ханштай зах зээлийг сонгон хувьцааг арилжих, улмаар ханшийн тэнцвэртэй байдал хангагдах, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрвөх чадварыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ