• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 142.56
MSE B Индекс 15410.49 40.08

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-30 11:24:35

2024 оны 9 дүгээр сарын 23-наас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд өдөрт дунджаар 31,497,169,180.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЛЭЭ

2021-01-15 17:38:31

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ойн баяр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тохиож байгаа билээ. Энэ түүхэн үйл явдалд Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр мэндчилгээндээ:

"Зах зээлийн эдийн засгийн гол тулгуур хөрөнгийн зах зээлийн институци Хөрөнгийн биржийн 30 жилийн хөгжлийг бүтээлцсэн үе үеийн ахмад ажилтан, нийт хамт олон бүхэнд ойн баярын мэндийг хүргэе.

Төлөвлөгөөт эдийн засгийн үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгох, тэдгээрийн хувьцааг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр арилжаалах ажлын хүрээнд 1995 онд анх удаагаа үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдэж эхэлснээс хойш хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэн, дотоод болон гадаадын биржийн хооронд үнэт цаас хөрвөх нөхцлийг бий болгож, биржийн бус зах зээлийн эрх зүйн суурь орчныг бүрдүүлж, орон сууцны зээлийн болон түрээсийн багцаар баталгаажсан үнэт цаасыг хаалттай хүрээнд гаргаж, олон нийтэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж, зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгт хүрсэн амжилтаар гурван арван жилийн ойгоо угтаж буй хөрөнгийн зах зээлийн шийдвэр гаргагч Та бүхэнд талархал илэрхийлье.

Хөрөнгийн бирж үнэт цаасны харилцааг хөгжүүлэх, олон улсын зах зээлд гарч буй шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, үнэт цаасны шинэ арилжааг дэлгэрүүлэх зэрэгт манлайлан ажиллаж байгаагаа бататгана гэдэгт итгэл төгс байна. 

Хорин нэгдүгээр зууны хөгжлийг түүчээлэгч жарны хагасын хөрөнгийн зах зээлийн түүхийг тодорхойлогч Хөрөнгийн биржийн бүтээлч хамт олонд улсын эдийн засгийн хөгжилд чухал хөдөлгүүр, иргэд, харилцагчдын байнгын итгэлтэй түнш байхын тэгш ерөөлийг дэвшүүлье" гэжээ.

 

 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ