• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49084.87

( 100.47 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49084.87 100.47
MSE A Индекс 18998.02 130.93
MSE B Индекс 14564.2 11.96

Мэдээ мэдээлэл

“ЭЛИТ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “ЗАЛУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-15 12:13:34

Төгсгөлд нь “Стоклаб секьюритиз ҮЦК" ХХК-иас сургалтын агуулгыг бататгах асуулт, хариултын QUIZ уралдааныг зохион байгуулж, гурван сурагчийг хувьцаа худалдан авах эрхийн бичгээр урамшуулсан юм.

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА

2011-08-08 00:00:00
Монгол Улсын Сангийн яамнаас Засгийн газрын Бондын арилжааг 2011 оны 8-р сарын 9-ний өдрөөс 10-р сарын сүүлч хүртэл долоо хоног бүрийн Мягмар гаригт явуулахаар боллоо. Засгийн газрын бондын арилжаа нь арилжааны банкуудаар дамжуулан ноос, ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин нийт 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж санхүүжүүлэх юм. Эхний ээлжинд 25,0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2011 оны 8-р сарын 9-ний өдрийн 14 цаг 30 минутаас Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаална. Огноо Хугацаа /жил/ Тоо хэмжээ Нэгжийн үнэ Нийт дүн Дуудах хүү 8/09/2011 1 250,000.00 100,000.00 25,000,000,000.00 8.00% 8/16/2011 1 200,000.00 100,000.00 20,000,000,000.00 8.00% 2 50,000.00 100,000.00 5,000,000,000.00 9.00% 8/23/2011 1 150,000.00 100,000.00 15,000,000,000.00 8.00% 2 80,000.00 100,000.00 8,000,000,000.00 9.00% 3 20,000.00 100,000.00 2,000,000,000.00 10.00% 8/30/2011 1 140,000.00 100,000.00 14,000,000,000.00 8.00% 2 80,000.00 100,000.00 8,000,000,000.00 9.00% 3 20,000.00 100,000.00 2,000,000,000.00 10.00% 4 10,000.00 100,000.00 1,000,000,000.00 11.00% Нийт 100,000,000,000.00 Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой байгууллага, хувь хүмүүс дуудлага худалдаанд оролцох дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Төв банкин дах Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд арилжаа эхлэхээс 30 минутын өмнө байршуулсан байна. Дээрх Засгийн газрын үнэт цаасны арилжааны эх үүсвэрийг Засгийн газрын зарим зорилтот хөтөлбөрүүдийг санхүүжүүлхэд зарцуулагдана. Эх сурвалж: Сангийн яамны вэб сайт