• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48589.58

( -110.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48589.58 -110.12
MSE A Индекс 18084.64 -81.3
MSE B Индекс 14458.53 88.44

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-21 16:23:28

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

Мэдээ мэдээлэл

“СИЛИКАТ” ХК НЭМЖ ХУВЬЦАА ГАРГАЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО.

2011-08-01 00:00:00
2011 оны 08-р сарын 01-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр Силикат ХК нэмж хувьцаа гаргаж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд МХБ-ийн Хэрэг эрхлэх газрын дарга Г.Саруул, “БиДиСек” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Лхагвадорж, “Силикат”ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Содбилэг нар оролцов. Хурлаар манай улсын хөнгөн бетон блокны үндэсний ууган үйлдвэрийн нэг “Силикат”ХК нь Монголын Хөрөнгийн Бирж дээр 16,222,300 ширхэг хувьцаагаа 225 төгрөгөөг олон нийтэд санал болгохоо зарлав. “Силикат” ХК нь 1966 онд шохой, силикат тоосгоны үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдаж, Монгол Улсын ханын материалын хэрэгцээний 25%-г дангаараа хангаж байсан томоохон үйлдвэр юм. Тус компани өнөөдрийн байдлаар шохой, хөнгөн блок үйлдвэрлэж дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компаний андеррайтер компаниар “БиДиСек” ХК ажиллаж байна.