• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47864.47

( -46.69 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47864.47 -46.69
MSE A Индекс 18360.61 142.56
MSE B Индекс 15410.49 40.08

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН 15 ДАХ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-09-30 16:06:31

Мөн энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагааг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, талууд харилцан санал солилцлоо.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-30 11:24:35

2024 оны 9 дүгээр сарын 23-наас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд өдөрт дунджаар 31,497,169,180.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ СУРГАЛТУУД ЭХЭЛНЭ

2020-10-06 12:13:37

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2020 оны 10 дугаар сарын 19-30-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдана.
Сургалтын бүртгэлийг онлайнаар: Энд дарж бүртгүүлнэ.

Сургалтын чиглэл:
1. Үнэт цаасны зуучлалын чиглэл

Зохицуулалттай этгээдэд брокер, дилерийн ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн үнэт цаасны зуучлалын эрхийг авна.
2. Хөрөнгө оруулалтын чиглэл
Зохицуулалттай этгээдэд гүйцэтгэх захирал, дотоод хяналтын ажилтан болон хөрөнгө оруулалтын зөвлөх, санхүүгийн шинжээч, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийг авна.
3. Аттестатчилал
Мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг аттестатчилах шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд эхний удаад 4 жилээр, хоёр дахь удаад 6 жилээр сунгах ба гурав дахь удаад аттестатчилах шалгалтад тэнцсэн тохиолдолд эрхийг хугацаагүйгээр олгоно.
Сургалтын дараа Санхүүгийн Зохицуулах Хорооны мэргэжлийн зөвлөлтэй хамтран шалгалт авах бөгөөд тэнцсэн хүмүүс “эрхийн үнэмлэх” аван дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болох юм.

Заавал бүрдүүлэх материалыг admin@masd.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.
Дараах материалыг бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд сургалтын бүртгэл баталгаажихыг анхаарна уу.

Шинээр эрх авах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  •  Aнкет
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь зураг
  • Сургалтын төлбөр
1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг
3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт


Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

  • Өргөдөл,
  • Анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь зураг /3×4 хэмжээтэй байх/
  • Сургалтын төлбөр

Сургалтын материалыг биеэр авчирч өгөхөөр бол доорх хаягаар  МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот / болно.
Утас: 7012-3339, 80084431
Цахим шуудан: admin@masd.mn
Instagram: masd_sro
Twitter: MASD_SRO