• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

"МАХ ИМПЕКС" ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-11 11:22:44

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “Мах импекс” ХК 2020 оны эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайлангаа үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.

  • Тус компани эхний хагас жилд 14.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 293.3 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Дэлхий нийтийг хамарсан хөл хорионоос шалтгаалан махан бүтээгдэхүүн, хонь, адууны махны үйлдвэрлэл тодорхой хувиар буурч махны экспорт хэсэг хугацаанд тасалдсан, мөн дотоодын зах зээл дэх махны борлуулалтын ашиг, түрээсийн орлого буурсан зэргээс шалтгаалан төлөвлөгөөт цэвэр ашиг 2.5 дахин буурсан байна.  
  • Хөргөлтийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд 16 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аммиакийн болон усны насосуудыг худалдан авч суурилуулсан, 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас хөргөлтийн шингэн болон аммиакийг импортлон оруулж ирсэн байна.
  • Цахилгаан цех, дахин дамжуулах подстанцын дээврийг шинэчлэх ажилд 72 сая төгрөг зарцуулсан. Мах ангилан боловсруулах үйл ажиллагаанд зориулан БНХАУ-ын Hebei Xiaojin компаниас 50.3 сая төгрөгийн махны машин худалдан авсан байна.

Цаашид экспортыг нэмэгдүүлэхийн тулд төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллах, махны жижиглэн худалдаа уруу борлуулалтаа чиглүүлэх, онлайн худалдааг эхлүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ