• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ МЭДЭГДЭЛ

2020-05-29 11:52:47

“Бодь Даатгал” ХК нь анхдагч зах зээлд 35,297,958 ширхэг хүртэлх хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, 11,765,986 ширхэг хувьцаанаас доошгүй хувьцааг олон нийтэд захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд санал болгон худалдах бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдыг байдлаар тодорхойлсон байна.

  • Танилцуулгад тусгасны дагуу тогтсон үнэ буюу 113 төгрөгөөр худалдан авч стратегийн хөрөнгө оруулагч болохоор хүсэлт гаргасан;
  • Анхдагч зах зээл дээрээс хувьцаа худалдан авах санал нь 200,000,000 төгрөг буюу түүнээс дээш байх;
  • МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасны дагуу 6-аас доошгүй сарын хугацаанд үнэт цаасаа тусгаарлуулах үүрэг хүлээсэн хөрөнгө орууулагчдыг стратегийн хөрөнгө оруулагч гэж тооцно.

"Бодь Даатгал" ХК-аас ирүүлсэн албан тоотыг Энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ