• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2020-05-25 11:43:41

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Бодь даатгал” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Бодь Даатгал" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Саруул, “Бодь Даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбаяр, "БиДиСек ҮЦК" ХХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Лхагвадорж, “Транс Банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6232 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

“Бодь Даатгал” ХК нь МХБ-ийн үйл ажиллагаа, ашиг орлого, засаглалаараа тэргүүлэгч компанийн үнэт цаасны бүртгэлийн 1-р ангилалд бүртгэгдсэн бөгөөд  нийт санал болгож буй хувьцааныхаа 60 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, 20 хувийг нь олон нийтэд захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд санал болгон худалдаж, нийт 5.3-5.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ.

"Бодь даатгал" ХК нь 2014 оноос Франц улсад төвтэй эрүүл мэндийн даатгалаар дэлхийд тэргүүлэгч АХА групптэй давхар даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд insurtech технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цахим даатгалын үйлчилгээгээр салбартаа манлайлан, нөхөн төлбөрийг харилцагчийн хүссэн сошиал сувгуудаар дамжуулан хамгийн богино буюу 20 минутад багтаан шийдвэрлэж байна.

Үнэт цаасны худалдан авах захиалгыг 2020 оны 5-р сарын 25-наас 6-р сарын 08-ны өдрүүдэд 08:30-16:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм. 

"Бодь Даатгал" ХК-ийн үнэт цаасны танилцуулгыг Эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ