• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2020-03-26 13:16:50

Санхүүгийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх олон улсын байгууллага /FATF/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаараа Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнууд буюу саарал жагсаалтад оруулж, хугацаатай үүрэг даалгаврыг 4 чиглэлээр өгсөн. Өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2-4.1.8-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдэд энэ хуулиар болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх, эдгээрийг эрчимжүүлэх ажлууд хийгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор эрсдэлд суурилсан хяналт шалгалтад шаардагдах мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, салбарын мэдлэгийн ерөнхий түвшинг тогтоох, цаашдын сургалтын хөтөлбөрийн агуулга боловсруулах, эрсдэлийг үнэлэх зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг google forum ашиглан явуулж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдүүд бөглөж ирүүлэх шаардлагатай.

Иймд, эрсдэлийн үнэлгээний асуулгыг үнэн зөвөөр, заасан хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөрт багтаан ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг заасан хугацаанд хүргүүлээгүй, хамтран ажиллахаас татгалзсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг үндэслэн хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нөхцөл үүсэж болохыг мэдэгдье.

ЖИЧ: МУТС эрсдэлийн үнэлгээний асуулгыг дараах холбоосоор татаж авах боломжтой:

1.      Үнэт цаасны салбар

/https://docs.google.com/forms/d/1LWRLiRwBxYzaTu_2WeuD9PrjMKkiMOJYUZgkH3alX74/edit

Түүнчлэн Хорооны цахим хуудсаар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тухай асуудал, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний журам аргачлалтай /http://www.frc.mn/d/s/24/  дарж танилцана уу.  

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО