• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53127.15

( 164.27 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53127.15 164.27
MSE A Индекс 20319.6 172.91
MSE B Индекс 14052.9 6.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-19 18:17:17

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-19 17:13:09

Энэ өдөр нийт 140,757,242,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-18 16:07:41

Энэ өдөр нийт 105,331,306,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЦЭНХЭР, ЯГААН ТАСАЛБАР”-ААР ХУДАЛДАН АВСАН ХУВЬЦААНЫ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАХ ЗААВАР

2020-03-10 09:33:56

Иргэдийн нэр дээр бүртгэгдсэн аливаа үнэт цаас нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-д бүртгэгдэн хадгалагдаж байдаг тул иргэд цэнхэр, ягаан тасалбартай холбоотой лавлагааг Монголын хөрөнгийн бирж дээр ирэлгүйгээр Чингэлтэй дүүргийн урд талд байрлах “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж авах боломжтой юм.

Улсын Онцгой Комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК иргэдийг хүлээн авах үйл ажиллагаагаа хязгаарлаж байгаа тухай мэдэгдсэн тул иргэд та бүхэн өөрт болон бусдад эрсдэлтэй нөхцөл үүсгэлгүйгээр дараах байдлаар мэдээлэл авна уу.

Үнэт цаасны данстай эсэхээ шалгах: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудас https://www.schcd.mn/ эсвэл 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр явуулан шалгана уу.

Үнэт цаасны данстай бол: Тухайн үнэт цаасны компани /брокер/-д хандан мэдээлэл авна уу.

Үнэт цаасны дансгүй бол: “Цэнхэр, ягаан тасалбар” буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй хэдий ч үнэт цаасны дансгүй иргэд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-тай 7012-0460 утсаар холбогдоно уу.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ