• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53127.15

( 164.27 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53127.15 164.27
MSE A Индекс 20319.6 172.91
MSE B Индекс 14052.9 6.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-19 18:17:17

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-19 17:13:09

Энэ өдөр нийт 140,757,242,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-18 16:07:41

Энэ өдөр нийт 105,331,306,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ШИНЭ ТӨГСӨГЧ ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА

2020-03-03 14:01:03

Дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг, олон улсын чанарын ISO 9001:2008 стандартанд нийцсэн үнэт цаасны арилжааны Миллениум Ай Ти систем дээр ажиллаж, мэргэжлийн төдийгүй үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх өргөн боломжийг бид санал болгож байна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;
  • Аливаа даалгаварт бүтээлчээр хандаж, шинийг санаачлах эрмэлзэлтэй; 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/;
  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар. 

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай бид холбогдох болно.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ