• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧИДДОО ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

2019-12-31 13:18:49

Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, үнэт цаас гаргагч аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, иргэд Та бүхэндээ айлчлан ирж буй 2020 ондоо ололт амжилтаар дүүрэн байхыг ерөөж, шинэ жилийн мэнд дэвшүүлье!

“Монголын хөрөнгийн бирж" ТӨХК болон хөрөнгийн зах зээлийн хувьд 2019 он амжилт, ололтуудаа бататгасан жил байлаа. Энэ онд нийт арилжааны үнийн дүн 143 тэрбум төгрөгт хүрснээс гадна 4 компани үнэт цаасаа шинээр гаргаж, 42.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн нь Монголын хөрөнгийн зах зээлийн 29 жилийн түүхэн дэх анхдагч зах зээлийн арилжааны хамгийн өндөр дүн байлаа. Мөн хөрөнгийн зах зээлд нэн шаардлагатай байгаа гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг төлөөлөл болох Солонгос улсын Райнос Эссет Менежмент компани Монгол улсад өөрийн салбар "Райнос Эссет Менежмент Монгол" компаниа нээж МХБ-ийн бүртгэлтэй компаниудад хөрөнгө оруулж эхлээд байгаа бол дотоодын сангуудыг бий болгох зорилгоор МХБ нь “Хаалттай хамтын сангийн нэгж эрхийг бүртгэлийн журам”-ыг санаачлан батлуулж сангийн нэгж эрхийг бүртгэн, арилжаалах эрх зүйн орчинг бүрдүүлээд байна.

Түүнчлэн, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор 10 аймаг 6 суманд “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулснаас гадна уг үйл ажиллагааны нэг хэсэг болох хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтыг “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран 21 аймаг 330 сумын 54,000 гаруй иргэдэд явуулсан зэрэг ололт амжилттайгаар 2019 оноо үдэж байна.

Бид 2020 онд амжилтын буухиагаа үргэлжлүүлж, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгоход онцгойлон анхаарч тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчны шинэчлэл зэрэгт манлайлж оролцохоос гадна зах зээл дэх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, тухайлбал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэн зах зээлд гаргах, Монгол улсын 2.5 сая иргэний эзэмшиж байгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг бүртгэн арилжаалах зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, зах зээлийн идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно.

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлэхийн хамтад ирж буй 2020 ондоо амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ