• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48589.58

( -110.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48589.58 -110.12
MSE A Индекс 18084.64 -81.3
MSE B Индекс 14458.53 88.44

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-21 16:23:28

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

Мэдээ мэдээлэл

"НЭГ ЗОРИЛГО-НЭГДСЭН ШИЙДЭЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2019-12-13 18:22:31

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Арилжааны төлбөр тооцоо ХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг хөрөнгийн зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагууд хамтран “Нэг зорилго - Нэгдсэн шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Сангийн яамны “Түшээ танхим”-д амжилттай зохион байгууллаа.

“Нэг зорилго-Нэгдсэн шийдэл 2019” хэлэлцүүлэгт оролцогчид “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл”, “Хөрөнгийн зах зээлийг дэмжих татварын орчинг бий болгох нь", “Бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт болон чанарыг сайжруулах нь”, “Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих нь”, “Хөрөнгийн зах зээлийн өртөг зардлыг бууруулах нь” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, санал солилцов. 

Хэлэлцүүлгээр Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, гарц шийдлийг хамтран хэлэлцэж, холбогдох зөвлөмжийг гаргаж цаашид нэг зорилготойгоор хамтран ажиллахаар боллоо. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ