2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 154,904,006 төгрөгийн үнийн дүн бүхий 250,987 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Даваанбулаг" ХК (DBL+15.00%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM +7.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Секюритиес" ХК (MSC-15.00%) болон "Ремикон" ХК (RMC-8.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,430 ширхэг үнэт цаасыг 143,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,430 ширхэг үнэт цаасыг 149,721,000 төгрөгөөр арилжаалагдсан байна
"TOP 20" индекс 0.08 хувиар буурч, 19629 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,488,601,500,312.38 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ