• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52132.7

( 413.04 0.8% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52132.7 413.04
MSE A Индекс 19813.76 105.41
MSE B Индекс 14732.62 44.58

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮРТГЭЛИЙН ӨДӨР ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2025-12-11 11:14:30

Тус компанийн ТУЗ-ийн 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 46 дугаар тогтоолоор "Премиум Нэксус" ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 40 тоот тогтоолын 5 дахь заалтыг өөрчилж "Шаардах эрхийн дагуу шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тогтсугай" гэжээ.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 9 ДҮГЭЭР САРЫН 16-НД ЭХЭЛНЭ

2019-09-06 11:03:37

Үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд Даваа-Баасан гаригийн 14:00-18:50 цагийн хооронд явагдах бөгөөд үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.

Бүртгэл: Сургалтын бүртгэл онлайнаар болон МХБ-ийн байранд явагдана. Холбоо барих утас: 11-313747 /3312/, 11-313747 /3316/

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Сургалтанд бүртгүүлэх бол Энд дарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ