• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-13 17:20:43

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 3-р ангилалд бүртгэлтэй "Инвескор ББСБ" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2019 оны 8 сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд дараах үр дүнд хүрчээ. Үүнд: 

  • Харилцагчийн тоо өмнөх оны мөн үеэс 170 хувиар өсч 4,712, зээлийн багц 103 хувиар өсч 52.9 тэрбум төгрөгт хүрлээ.
  • Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 35 тэрбум төгрөгөөр буюу 117 хувиар өсч, 65.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. 
  • Нийт өөрийн хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 тэрбум төгрөгөөр өсч 35.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
  • 8.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн ба нийт орлого өмнөх оны мөн үеэс даруй 68 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны эхний хагас жилд 4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс  56 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ