• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55082.42

( -50.79 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55082.42 -50.79
MSE A Индекс 21102.7 32.09
MSE B Индекс 14373.95 32.26

Мэдээ мэдээлэл

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-12 14:43:35

Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-30-ний өдрүүдэд явагдах болно.

2026 ОНЫ 1-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-12 14:11:55

Энэ өдөр зах зээлийн үнэлгээ түүхэн дээд буюу 14,037,986,034,742 төгрөгт хүрлээ.

Мэдээ мэдээлэл

"МОНОС ХҮНС" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

2019-04-22 11:05:08

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Монос Хүнс” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, "Монос Групп" ХХК-ийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, "Монос Групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ананд,  "Монос Хүнс" ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь, "Голомт Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,956 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

"Монос Хүнс" ХК нь эрүүл мэндийн салбараас анх удаа олон нийтэд үнэт цаасаа санал болгож байгаа компани бөгөөд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх болон техник технологийг сайжруулах зорилгоор нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122,655,128 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үнэт цаасны худалдан авах захиалгыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ноос 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд  Монголын хөрөнгийн биржийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм. 

"Монос Хүнс" ХК-ийн үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ