• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51338.63

( -83.84 -0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51338.63 -83.84
MSE A Индекс 19531.35 -80.32
MSE B Индекс 14799.19 118.42

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

12-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-04 17:31:12

Энэ өдөр нийт 7,693,174,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОМНИ АССЕТ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-12-03 17:32:35

"Омни Ассет ТЗК" ХХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60,000 ширхэг, 5010 /OABS/ кодтой "Омни Ассет" ХБҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-04-05 14:07:31

2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 92,650,152 төгрөгийн үнийн дүн бүхий 499,305 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +8.09%) болон  "Махимпекс" ХК (MMX +5.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Такь-Ко" ХК (TAH -14.86%) болон "Баялаг Налайх" ХК (BNB -13.56%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.16 хувиар өсч, 20108.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,326,333,209,315.82 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ