• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54902.96

( 40.59 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54902.96 40.59
MSE A Индекс 21026.92 26.01
MSE B Индекс 14211.97 126.83

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-09 16:37:34

Энэ өдөр нийт 7,867,399,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2026-01-08 16:18:19

Өмнөговь аймгийн засаг даргын гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жил хүртэлх хугацаатай, жилийн 16 хувь хүртэл хүүтэй, нийт 5,000,000 (Таван сая) хүртэл ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2019-03-20 16:12:11

Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.

УИХ-аас 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын нийт иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд Засгийн газар 2012 онд уг хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлийг тогтоож өгсөн юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хөрөнгийн биржид бүртгэгдэж, нээлттэй хувьцаат компани болсноор иргэд өөрийн эзэмшиж байгаа хувьцааг худалдах эсвэл нэмж худалдан авах, бусдад шилжүүлэх, өвлүүлэх эрх үүсэх  юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ