• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51364.04

( 112.99 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51364.04 112.99
MSE A Индекс 19611.67 143.5
MSE B Индекс 14680.77 395.7

Мэдээ мэдээлэл

ОМНИ АССЕТ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-12-03 17:32:35

"Омни Ассет ТЗК" ХХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60,000 ширхэг, 5010 /OABS/ кодтой "Омни Ассет" ХБҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

12-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-03 16:27:33

Энэ өдөр нийт 12,165,189,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-03 16:02:52

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХОНХ ЦОХИХ ЁСЛОЛ" БОЛЛОО

2019-03-07 14:04:49

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, НҮБ-ын Глобал Компактын Монгол Улс дахь сүлжээ байгууллага, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран  “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж, үнэт цаасны 5925 дахь удаагийн арилжааг нээлээ.

Жил тутам зохион байгуулдаг тус арга хэмжээ нь бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд дэлхийн 80 гаруй хөрөнгийн биржүүд тус арга хэмжээнд нэгдээд байна. 

Монголын хөрөнгийн бирж нь гүйцэтгэх болон удирдах түвшний ажлын байранд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, жендерийн тэгш байдлыг хангахад анхааран ажилладаг бөгөөд цаашид ч энэхүү зарчмыг баримтлан ажиллах болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ