• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2019-02-18 11:59:23

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Ард Кредит ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “Ард Кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг,  "Ард кредит ББСБ" ХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн С.Гэрэлтуяа, "Ард капитал групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,912 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

"Ард кредит ББСБ" ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд зээл олгох, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга зэрэг үйлчилгээг эрхэлдэг. Тус компани нь зээлийн бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх зорилгоор нийт хувьцааныхаа 25 хувь буюу 70,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70 төгрөг ба түүнээс доошгүй (70-85 төгрөг) төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 4.9 тэрбум төгрөг ба түүнээс доошгүй хэмжээний хөрөнгийг төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үнэт цаасны худалдан авах захиалгыг 2019 оны 2 дугаар сарын 18-наас 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд  Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм. 

"Ард кредит ББСБ" ХК-ийн үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ