• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" НЬ ХААЛТТАЙ ХҮРЭЭНД НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАНА

2019-02-13 15:03:42

Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй, Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг "Эрдэнэ  Ресурс  Девелопмент  Корпорэйшн"  (TSX:  ERD  |  MSE:  ERDN) нь Торонтогийн хөрөнгийн биржид 7,608,696 ширхэг үнэт цаасыг нэмэлтээр бүртгүүлж, нэг бүрийг нь 0.23 кан.доллараар хаалттай хүрээнд санал болгон худалдаж, нийт 1,750,000 кан.долларын  хѳрѳнгѳ  оруулалтыг татахаар тѳлѳвлѳж байгаа тухай мэдэгдлээ. 

Тус компани нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг Хѳндий  Алтны  Тѳслийн Урьдчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулах, ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн ѳргѳдѳл гаргах, Монгол Улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас олгож эхэлсэн тусгай зѳвшѳѳрлийн сонгон шалгаруулалтад оролцох, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулахаар тѳлѳвлѳж байна.

Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ