• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54179.17

( 269.05 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54179.17 269.05
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2019-02-04 14:04:32

Эрхэм хүндэт азай буурлууд, ахмад настнууд, хөрөнгийн зах зээлийн нийт ажилтан, мэргэжилтнүүддээ XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн мэндийг дэвшүүлье!

Улиран өнгөрч буй Нохой жил нь Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд түүхэн жил байлаа. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК  үүсгэн байгуулагдсанаас хойш хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны дүн 1 их наяд төгрөгийг давсан бөгөөд жилийн дүнгээр хамгийн олон буюу 5 удаагийн шинэ үнэт цаас гаргах үйл ажиллагаа /IPO/ болсон жил байлаа. 2019 он гарсаар “Түмэн шувуут” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсноос гадна хэд хэдэн компани шинээр үнэт цаасаа гаргахаар хүлээгдэж байгаа нь гахай жилдээ хөрөнгийн зах зээлийн нийт хамт олны ажил үйлс өөдрөг өнгөтэй байхын илтгэл гэж билэгшээж байна.

Та бүхэн сар шинэдээ

Төрлөөрөө түвшин амгалан

Элгээрээ энх амгалан

Төр улсаараа элбэг дэлбэг

Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ