• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

ГАДААДЫН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДАД ДАВХАР БҮРТГЭЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

2019-01-25 12:35:56

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 онд шинэчлэн батлагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны болон Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн дүрэм журмуудад үнэт цаасны давхар бүртгэлийн журмын зохицуулалтыг 2018 онд нэвтрүүлснээр үнэт цаасыг давхар бүртгэх хууль эрхзүйн орчин бүрэн бүрдсэн билээ. Үүний дагуу МХБ нь 2018 оны 6 дугаар сард хамгийн анхны давхар бүртгэлийн үнэт цаас буюу Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент корпорейшнийн хувьцааг бүртгэж арилжаалсан билээ.

Гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хувьд үнэт цаасаа олон нийтэд нээлттэй гаргаж арилжаалах нь ард иргэдтэй төслийн үр ашгийг хуваалцах, олон нийтийн дунд компанийн үйл ажиллагааны талаарх ойлголт дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болох нь эхний давхар бүртгэгдсэн компанийн жишээнээс харагдаж байгаа билээ. Иймд бусад уул уурхайн компаниудад энэхүү боломж, ач холбогдлын талаар танилцуулах үүднээс “Үнэт цаас давхар бүртгүүлэх боломж, анхны давхар бүртгэгдсэн компанийн туршлагаас хуваалцах семинар”-ыг МХБ-ээс өнөөдөр зохион байгууллаа. Гадаадын биржид бүртгэлтэй компаниудын хувьд үнэт цаасны бүртгэлийн анхны шалгуур шаардлага болон хувьцаат компанийн тогтмол үүргийн хэрэгжилтийн хувьд хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжтой, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг өндөр түвшинд хангадаг 26 биржийн аль нэгэнд бүртгэгдсэн тохиолдолд гадаадын биржийн дүрэм журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрдөг болохыг МХБ-ээс танилцууллаа.

Анхны давхар бүртгэгдсэн Эрдэнэ ресурс девелопмент компанийн хувьд үнэт цаасаа дотоодын биржид гаргаснаар үйл ажиллагаа явуулдаг сумдын ард иргэдэд үнэгүй хувьцаа эзэмшүүлсэн, ард иргэдийн ойлголт дэмжлэг нэмэгдсэн бөгөөд үнэт цаас гаргах ажиллагаа хүндрэл чирэгдэлгүй 4 орчим сарын хугацаанд явагдсан зэргээр туршлагаасаа бусад компаниудтай хуваалцлаа.

 Үнэт цаас гаргах болон давхар бүртгүүлэх тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Энд дарж бидэнтэй цаг аван уулзах боломжтой.

Илтгэлүүд:

Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх тухай

Үнэт цаас давхар бүртгүүлэх шалгуур, үе шат

Эрдэнэ ресорс девелопмент корп, Давхар бүртгэлийн тухай

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ