• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-01-07 09:15:08

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 21.2 тэрбум төгрөг буюу нийт 84,785,401,023 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 39 компанийн 917,273  ширхэг хувьцаа 419,150,463 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 APU АПУ 176,298 112,172,746
2 GOV ГОВЬ 207,366 69,803,279
3 AIC Ард Даатгал ХК 79,340 59,777,738
4 MBW Монгол Базальт ХК 154,273 38,734,721
5 JIV ЖИНСТ-УВС 16,501 36,734,235
  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаа:

Д/д Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжсан ширхэг Үнийн дүн
1 2018.12.31 APU АПУ          720.00   117,175,348            84,366,250,560
Нийт         117,175,348            84,366,250,560

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 GLMT Голомт Капитал ХХК       234,698,159               168,909,537,144
2 BUMB Бумбат-Алтай ХХК              394,039                      128,587,608
3 MNET Ард секюритиз ХХК              159,232                      118,806,233
4 BDSC БиДиСек ХК              255,913                      118,474,920
5 TDB Ти Ди Би Капитал ХХК              176,798                        76,097,426

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
         

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,541,843,528,286.9 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 21,713.5 нэгж болж өмнөх долоо хоногоос 5.17 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ