Монголын хөрөнгийн бирж 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 1.6 тэрбум төгрөг буюу нийт 8,224,494,615 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа:
“Мандал Даатгал” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 861 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 1,916,207 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давсан үзүүлэлт боллоо.
- Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
ҮЦК-ИЙН НЭР |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
GLMT |
"Голомт капитал ҮЦК" ХХК |
732,454 |
3,515,779,200 |
2 |
ARD |
"Ард капитал групп ҮЦК" ХХК |
198,608 |
953,318,400 |
3 |
BZIN |
"Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК |
119,980 |
575,904,000 |
4 |
TTOL |
"АПЕКС КАПИТАЛ ҮЦК" ХХК |
106,888 |
513,062,400 |
5 |
STIN |
"Стандарт инвестмент ҮЦК" ХХК |
85,029 |
408,139,200 |
- Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 40 компанийн 5,807,274 ширхэг хувьцаа 713,773,511 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
HBO |
ХАЙ БИ ОЙЛ |
4,174,834 |
204,603,266 |
2 |
GOV |
ГОВЬ |
3,241 |
103,505,360 |
3 |
ADU |
ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА |
158,425 |
92,156,296 |
4 |
APU |
АПУ |
145,841 |
81,600,068 |
5 |
LEND |
ЛэндМН ББСБ ХК |
916,442 |
61,207,308 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Д/Д |
Симбол |
ҮЦК-ИЙН НЭР |
АРИЛЖААНЫ ДҮН /ТӨГРӨГ/ |
1 |
BDSC |
БиДиСек ХК |
18,427,810,270 |
2 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
5,691,801,554 |
3 |
BZIN |
Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК |
4,979,643,828 |
4 |
BUMB |
Бумбат-Алтай ХХК |
4,856,149,314 |
5 |
TDB |
Ти Ди Би Капитал ХХК |
4,725,602,052 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 9-р сарын 17-ны өдрөөс 9-р сарын 21-ний өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 141 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 14,997,880 төгрөгөөр арилжсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
BZIN |
Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК |
281 |
29,892,480 |
2 |
TDB |
Ти Ди Би Капитал ХХК |
1 |
103,280 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,322,859,817,481 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19,942.75 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.49 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ