• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48759.12

( -94.83 -0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48759.12 -94.83
MSE A Индекс 18169.02 78.77
MSE B Индекс 14298.94 -138.56

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД ӨМНӨГОВЬ АЙМГААС ОЛОН БАГШ ХАМРАГДЛАА

2025-08-20 17:48:25

Энэ удаагийн сургалтад нийт 46 суралцагч хамрагдсанаас Өмнөговь аймгаас 20 гаруй, Хан-Уул дүүргээс 4 суралцагч тус тус албан газруудынхаа захилгаар суралцсан юм.

08-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-20 15:36:12

Энэ өдөр нийт 18,921,486,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-08-20 14:59:30

Өнөөдрийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондын жигнэсэн дундаж хүү 9.323 хувиар тогтсон бол 5 жилийн хугацаатай купонтой бондын жигнэсэн дундаж хүү 11.766 хувиар тус тус тогтлоо. 

Мэдээ мэдээлэл

"АРД ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ

2018-09-14 17:37:57

Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 6 дахь шинэ үнэт цаас, даатгалын салбараас үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй анхны компани болох "Ард даатгал" ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 5.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгааг эхлүүлээд байгаа билээ. 

Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "БиДиСек ҮЦК" ХК, аудитын үйлчилгээг “Далай ван” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “И эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.

Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авна. 

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны товч танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ