• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“ЗООС ГОЁЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-09-04 11:57:08

“Зоос Гоёл” ХК-ийн 2017 оны 4 сарын 29-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох тухай шийдвэр гаргасныг үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК болон Санхүүгийн зохицуулах хороо "Зоос Гоёл" ХК-ийг үнэт цаасны бүртгэлээс хассан. 

Үүнтэй холбогдуулан энэхүү асуудлын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авах шаардах эрх үүссэн өдөр: 2018 оны 08 сарын 29-ний өдөр

Хувьцааг* эргүүлэн худалдан авах үнэ:  289,440 төгрөг 

Жич: СЗХ-ны 2015 оны 366 тоот тогтоолын дагуу нэгтгэгдсэн 1 бүхэл хувьцаа (1 бүхэл=366 тоот тогтоолоос өмнөх 288 ширхэг хувьцаа) 

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авах эцсийн өдөр:   2018 оны 10 сарын 15-ны өдөр


Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигчид "Зоос Гоёл" ХК-ийн Өөрчлөн байгуулах комисс эсхүл "Би Ди Сек ҮЦК" ХК-д хандана уу. Шаардах эрх хэрэгжүүлэхтэй холбоотой заавар журам, бусад мэдээллийг компаниас болон компанийн цахим хуудаснаас авах боломжтой.

 

“Зоос Гоёл” ХК, ӨБКомисс:

Хаяг: УБ, ЧД 4-р хороо Ж.Самбуугийн гудамж-22 /өөрийн байр/ 205 тоот

Утас: 11-323306; 11-321907, И-мэйл: info@zoosgoyol.mn  Веб: zoosgoyol.mn

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 09.00-18.00 цагийн хооронд

 

“Би Ди Сек ҮЦК” ХК:

Хаяг: УБ, СБД 8-р хороо Залуучуудын өргөн чөлөө 27/1 байр

Утас: 11-313108; 11-321763, И-мэйл хаяг: info@bdsec.mn

Ажиллах цагийн хуваарь:  Даваа-Баасан гарагт 09.00-18.00 цагийн хооронд

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ