• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49595.91

( -203.21 -0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49595.91 -203.21
MSE A Индекс 18044.57 -9.77
MSE B Индекс 14433.57 -90.88

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б. ДӨЛГӨӨН S&P GLOBAL COMMODITY INSIGHTS-ЫН УРИЛГААР ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

2025-05-30 18:00:36

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Дөлгөөний S&P Global Commodity Insights-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

05-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-30 16:39:23

Энэ өдөр нийт 37,362,075,178 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ" ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-30 12:15:02

Хүндэт зочдын нэг, 2021 онд 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу биржийн 30 жилийн ойн өдөр мэндэлсэн бяцхан хөвгүүн Т.Дамдинсүрэн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний хамт цан цохих ёслол үйлдэв.

Мэдээ мэдээлэл

"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА" ХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД

2018-08-30 15:38:01

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэлтэй "Хөвсгөл Алтандуулга" ХК нийт 4.4 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 28%-тай тэнцэх хувьцааг нэмж гаргах замаар 3,74 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн захиалгыг олон нийтээс болон стратегийн хөрөнгө оруулагчдаас хүлээн авсан билээ. 

Захиалгын хугацаа дуусахад татан төвлөрүүлэх хөрөнгийн доод хэмжээ хангагдаагүй боловч гадаад, дотоодын стратегийн хөрөнгө оруулагч нараас тус үнэт цаасанд хөрөнгө оруулах саналыг шинээр ирүүлсэн тухай "Бумбат Алтай ҮЦК" ХХК-ийн албан хүсэлтийг харгалзан  стратегийн хөрөнгө оруулагчдаас шаардлагатай хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор татан төвлөрүүлж, анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон талаарх тайланг ирүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос "Бумбат Алтай ҮЦК" ХХК-д даалгасан байна. 

Албан бичгийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

    

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ