• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49101.23

( 16.36 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49101.23 16.36
MSE A Индекс 18971.95 -26.07
MSE B Индекс 14594.11 29.91

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-09-16 17:28:41

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

09-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-16 15:33:50

Энэ өдөр нийт 9,863,355,599 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“СЭНДЛИ ББСБ” ХК БНСУ-ЫН RHINOS ASSET MANAGEMENT КОМПАНИ ХООРОНДЫН CТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-16 11:24:38

“Сэндли ББСБ” ХК болон Rhinos Asset Management компани харилцан түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн салбарын эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч БНСУ-ын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын ААН-үүдээс анх удаа 2 тэрбум вонын үнийн дүн бүхий “Ариранг” бондод хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК-ИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

2018-08-15 11:51:42

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2018 оны эхний хагас жилд нийт 126 удаагийн арилжаа зохион байгуулж, хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 128 компанийн 384.5 сая ширхэг хувьцааг 49.5 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 276 мянган ширхэг үнэт цаасыг 27.5 тэрбум төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 6316 ширхэг "Сүү бонд"-ыг 631.6 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 77.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Тайлант хугацаанд МХБ нь хагас жилийн хугацаанд хамгийн олон буюу 3 компанийн үнэт цаасыг шинээр бүртгэж, анхдагч зах зээлд нийт 13.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсний зэрэгцээ Канад улсад бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлснээр үнэт цаасны давхар бүртгэл хөрөнгийн зах зээлд нэвтэрсэн зэрэг онцлог үйл явдлууд боллоо. 

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй хэдий ч нийтдээ 793.7 сая төгрөгийн орлого олж, 897.3 сая төгрөгийн зардалтай ажилласан бөгөөд улсын төсөвт нийт 219.7 сая төгрөгийн татвар, шимтгэл төлсөн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ