• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48582.17

( -67.32 -0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48582.17 -67.32
MSE A Индекс 17660.73 -46.49
MSE B Индекс 14413.16 -5.41

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК НЬ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ ХАЛААСЛАХ ШИЙДВЭР ИРҮҮЛЛЭЭ

2025-06-12 16:38:30

Тус компани нь тогтоолын хавсралтад заасан нөхцлийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал нийт гаргасан хувьцааны 5 (тав) хүртэл хувь буюу 31,215,080 ширхэг энгийн хувьцаанаас хэтрэхгүй хэмжээний хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар болсон байна.

06-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-12 15:59:21

Энэ өдөр нийт 1,956,603,457 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-06-12 10:00:13

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.06.12) дараах симболтойгоор эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ БАЗАЛЬТ ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-13 18:27:54

Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй "Монгол Базальт" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Монгол Базальт" ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.4 хувиар буурч 639.4 сая төгрөгт хүрч, 190.7 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 

Компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөс үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу шаардлагатай техник, технологийн шинэчлэлтүүдийг хийж эхлээд байгаа бөгөөд галд шатдаггүй шүршдэг базальт хөвөн, шавардлагатай базальт хавтанг энэ оны 9-10 дугаар сараас зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Цаашид үндсэн бүтээгдэхүүнүүдийн чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, борлуулалтын хэмжээг 2022 он хүртэл жил бүр 45 хувиар нэмэгдүүлэх, гадаад зах зээлд нэвтэрч BASALTWOOL брендийг бий болгоход анхаарч ажиллана хэмээн компанийн зүгээс мэдэгдлээ. 

"Монгол Базальт" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ